Дотоод мэдээ
-
“Допинггүй ирээдүй” нээлттэй сургалт
Дөрөвдүгээр сарын 14-нд WADA (Дэлхийн допингийн эсрэг агентлаг)-аас дэлхий даяар зохион байгуулдаг PLAY TRUE DAY аяны өдөр билээ. Уг аяны өдрийг угтаж зохион байгуулагдах сургалт, уулзалтдаа сэтгүүлчид, тамирчид, дасгалжуулагчид, спортын салбарынхан идэвхтэй оролцохыг уриж байна. 4 сарын 14-ны 14:00 цагаас БТСУХ-ны хурлын зааланд болно.
-
МССХ-ны гишүүд чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ийг сурвалжилна
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүд “Астана 2023” чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ийг сурвалжлахаар алсын аянд мордлоо. Багийн бүрэлдэхүүнд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг, холбооны гишүүн Д.Байгал нарын хүмүүс явж байна. Манай гишүүд 2022 онд жүдо бөхийн ДАШТ-ийг Узбекистаны Ташкентад сурвалжлахдаа мөн энэхүү буянт төмөр хүлгээрээ довтолгож явсан билээ.
-
“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” АЯНЫ НЭЭЛТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон Олимп нийтийн биеийн тамир спорт үндэсний спортын хороо хамтран “Эерэг хандлага- Эрүүл нийгэм” нөлөөллийн ажлыг 2023 оны 4-р сарын 1-ээс 11-р сарын 30-ны өдөр хүртэл зохион явуулахаар өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Олимп нийтийн биеийн тамир, үндэсний спорт хорооны дарга Б. Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын албаны дарга Э. Тэмүүжин, БТСУХ-ны дарга О. Баттулга, МССХ-ны ерөнхийлөгч Б. Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б. Хулан нар оролцов. ТУС АЯН НЬ 1. Байгууллага, хувь хүний соёл, ёс зүй, эерэг хандлага, эелдэг харилцааг сайжруулах 2. Тэмцээн болон бэлтгэлийн заал, танхим, талбайн тохижилт, аюулгүй байдал, цэвэр орчин нөхцөлийг…
-
ӨСВӨР СУРВАЛЖЛАГЧИД ТОДОРЛОО
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг сонгох хоёр шаттай уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Эхний шатанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хүүхэд залуус зохион бичлэгийн уралдаанд “Миний дуртай спорт” сэдвээр бүтээлээ ирүүлснээс 20 сурагч хоёрдахь шатанд өрсөлдсөн. Хоёрдахь шатны шалгаруулалтанд Нийслэл болон Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгаас хүүхдүүд шалгаран оролцсоноос Шинэ Эрин сургуулийн 11-р ангийн сурагч Б.Энэрэл, Орхон аймгийн 13-р сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Хулангоо, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Нямхишиг нар тэргүүлсэн байна. Энэ шатанд хүүхдүүд англи хэлний B2 буюу ахисан дунд шатны цогц шалгалт өгч, шүүгч багш нартай ярилцлагад орсон бөгөөд шалгалтуудын нийлбэр дүнгээр сонгон шалгаруулсан юм. Эх сурвалж: “Улаанбаатар…
-
Чөлөөт бөхийн Азийн АШТ зохиох эрхийг Казахстанд шилжүүллээ
Дэлхийн бөхийн холбоо (UWW)-оос Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Казахстан улсын Астана хот руу шилжүүллээ. Тэмцээнийг Энэтхэг улсын Шинэ Дели хотод гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 2-д зохиохоор төлөвлөсөн байсан ч ийнхүү өөрчилж дөрөвдүгээр сарын 7-15-ны хооронд Казахстанд зохиохоор болов. Тэмцээн болох албан ёсны өдрийг удахгүй баталгаажуулна. Астана хот 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байсан туршлагатай. Тус улсын нийслэл Алматы хотод энэ жилийн гурав дахь чансааны тэмцээн болох юм. Харин 17 болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ийг хоёр дахь жилдээ дараалан Киргизийн нийслэл Бишкек хотод зохиохоор болжээ. Тэмцээн зургаадугаар сарын 10-18-ны хооронд болно. Харин 15, 20 хүртэлх насны Азийн АШТ…
-
LASER-RUN анхдугаар улсын аваргууд тодорлоо
Монголын спорт корпорацаас зохион байгуулсан Холбоодын нэгдсэн улсын аваргын тэмцээний хүрээнд Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос LASER-RUN буюу лазер буудлага, гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.Тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 24 тамирчин насанд хүрэгчид болон элит ангилалд аваргаа тодруулав.Эрэгтэйчүүдийн элит ангилалд Хилийн цэргийн 0303-р ангийн ахлагч спортын мастер Э.Төртогтох түрүүлсэн бол Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны ахлагч спортын мастер Г.Одхүү мөнгө, ОБЕГ-ын газрын “Аврагч” спорт хороо, Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртлээ.Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд ЦЕГ-ын мөрдөн байцаах алба, цагдаагийн ахмад, ОУХМ Б.Мөнгөнтуяа тэргүүн байр эзэлж, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны ахлах дэслэгч буудлагын ОУХМ Т.Баярцэцэг, Хилийн цэргийн 0303-р ангийн дэслэгч Б.Батчимэг нар удаалсан байна.Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс “Ирвэс” клубийн тамирчин…
-
Загребын чансаа олгох тэмцээнд Монголын 10 бөх барилдана
Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох 2023 оны эхний тэмцээн маргааш /2023.02.01/ Хорватын нийслэл Загреб хотод эхэлнэ. Тус тэмцээнд оролцохоор Монголын шигшээ багийн 10 тамирчин бүртгүүлжээ. Бүртгэлд +125 кг жинд барилддаг М.Лхагвагэрэлийн нэр байсангүй. Эх сурвалж: https://gogo.mn/r/7nn1o
-
Өвлийн спортын хоёр наадам даваа гарагт Орхон аймагт эхэлнэ.
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам энэ сарын 6-13-ны өдрүүдэд Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор Орхон аймагт болно. -Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар журамласан байдаг. Энэ жил анх удаа аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал. Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн…
-
Монголын спортын сэтгүүлчдийн холбоог 2022-2026 онд Б.Цагаанбаатар тэргүүлэн ажиллана.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны шинэ ерөнхийлөгчөөр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга бөгөөд “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүн тунгаасан Монголын анхны шүүгч Б.Цагаанбаатарыг олонхийн саналаар сонгов. Энэ удаагийн МССХ-ны ээлжит хурлаар холбоог ирэх 4 жилд удирдан чиглүүлэх удирдлагууд болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Хосбаяр, Дэд ерөнхийлөгчөөр Ч.Ганбат, Б.Бадамгарав / түүхэндээ анх удаа MSPU эмэгтэй дэдтэй болов. Шинэ тэргүүн Б.Цагаанбаатар Жендерийн асуудалд онцлон анхаарал хандуулж санал дэвшүүлснийг гишүүд дэмжсэн/ нарыг сонголоо. МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээр Д.Нямбилэг, Д.Лхагва-Очир, Ж.Цэцэгмаа, Б.Төмөр, А.Алтанчимэг, Д.Отгонжаргал, О.Сонинбаяр нарыг сонгож, тэд 2022-2026 онд спортын сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө хамтран зүтгэхээр болов. Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/283914