Headline,  Гадаад мэдээ

ФОТО: Парис 2024 Олимпын пиктограммууд

Парис 2024 олимпын наадмын зохион байгуулах хорооноос спортын пиктограммуудыг шинэчлэн бүтээжээ. Олимп олон Паралимпын наадамд ашиглах нийт 62 пиктограмм буюу спорт дүрсийг албан ёсоор танилцуулсан байна.

Ийнхүү шинэчлэн бүтээхдээ спортын төрлүүдийн өвөрмөц байдлаас гадна тэдгээрийн бахархал, үнэт зүйл, уур амьсгалыг шингээхийг хичээжээ.

Парис 2024 олимпын наадамд нийт 47 спортын төрөл байгаа бөгөөд тэдгээрийн найм нь паралимпт хэрэглэгдэж байна. Харин паралимпын 23 спортын төрөлд олимпын төрлөөс ялгаатай 15 пиктограмм бий.

Эх сурвалж: https://gogo.mn/r/6n5gl