Headline,  Дотоод мэдээ

“AIPS 85” ДАХЬ ИХ ХУРАЛД ОРОЛЦОВ

Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооны 85, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны 24 дэх удаагийн их хурал БНСУ-ын нийслэл Сөүл хотноо тавдугаар сарын 08-12-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б.Цагаанбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батжаргал, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Отгонбаатар нарын хамт оролцлоо.

Энэ удаа Олон Улсын Спортын сэтгүүлчдийн холбооны их хуралд 87 улс, Азийн спортын сэтгүүлчдийн холбооны их хуралд 25 улсын төлөөлөгчид оролцсон юм.