Чөлөөт бөхийн Азийн АШТ зохиох эрхийг Казахстанд шилжүүллээ
Дэлхийн бөхийн холбоо (UWW)-оос Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг Казахстан улсын Астана хот руу шилжүүллээ.
Тэмцээнийг Энэтхэг улсын Шинэ Дели хотод гуравдугаар сарын 28-аас дөрөвдүгээр сарын 2-д зохиохоор төлөвлөсөн байсан ч ийнхүү өөрчилж дөрөвдүгээр сарын 7-15-ны хооронд Казахстанд зохиохоор болов. Тэмцээн болох албан ёсны өдрийг удахгүй баталгаажуулна.
Астана хот 2019 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 2021 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зохиож байсан туршлагатай. Тус улсын нийслэл Алматы хотод энэ жилийн гурав дахь чансааны тэмцээн болох юм.
Харин 17 болон 23 хүртэлх насны Азийн АШТ-ийг хоёр дахь жилдээ дараалан Киргизийн нийслэл Бишкек хотод зохиохоор болжээ. Тэмцээн зургаадугаар сарын 10-18-ны хооронд болно.
Харин 15, 20 хүртэлх насны Азийн АШТ долоодугаар сарын 12-20-д Йорданы нийслэл Амман хотод болно.
Эх сурвалж: www.gogo.mn