МССХ-ны гишүүд чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ийг сурвалжилна
Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбооны гишүүд “Астана 2023” чөлөөт бөхийн Ази тивийн АШТ-ийг сурвалжлахаар алсын аянд мордлоо. Багийн бүрэлдэхүүнд Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Нямбилэг, холбооны гишүүн Д.Байгал нарын хүмүүс явж байна.
Манай гишүүд 2022 онд жүдо бөхийн ДАШТ-ийг Узбекистаны Ташкентад сурвалжлахдаа мөн энэхүү буянт төмөр хүлгээрээ довтолгож явсан билээ.