Headline,  Дотоод мэдээ

ХҮҮХДИЙН СПОРТЫН ЗУНЫ VII НААДАМ БАЯНХОНГОР АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА 

Хүүхдийн спортын зуны VII наадмыг Баянхонгор аймаг 2023 оны 6 дугаар сарын 19-29 ны өдрүүдэд зохион байгуулна.

Тэмцээн чөлөөт бөх, жүдо бөх, бокс, сагсан бөмбөг, сагсан бөмбөгийн 3×3, уран сайхны гимнастик, хөлбөмбөг, шатар, усан сэлэлт, крикет, буудлага, хүндийн өргөлт, волейбол, самбо бөх, уулын дугуй, ширээний теннис, байт харваа, гандбол, таеквондо, спорт бүжиг гэх 23 төрөлтөд зохион явуулах юм.

Тэмцээнийг 14 заал танхим, талбайг хамруулан зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд одоогоор 7000 гаруй тамирчин өрсөлдөнө гэсэн судалгаа гарчээ.

Тэмцээний бэлгэдлийг Монгол Улсын нэн ховор амьтан Мазаалайгаар төлөөлүүлэх бол хүүхдийн спортын наадмын бэлгэ тэмдэг Галхүү түүнийг дагалдах юм.

Монгол Улсын хүүхдийн спортын олимп гэгддэг спортын наадамд Монгол Улсын засгийн газар, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороо, Биеийн тамир спортын улсын хороо, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газар, БТСХ нэгдэн ажиллаж байна.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо