Headline,  Дотоод мэдээ

АЗИ-НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН МАСТЕРУУДЫН СПОРТЫН НААДМААС МАНАЙ ТАМИРЧИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭВ

Ази-Номхон далайн орнуудын Мастеруудын спортын наадам Солонгосын Жонбук хотноо зохион байгуулагдаж нийт 71 орны 14,000 гаруй тамирчид спортын 26 төрлөөр өрсөлдсөн байна.

Тус наадмын гольфын төрөлд 10 гаруй улс орноос 35+, 45+, 55+, 65+, 75+ насны ангилалаар нийт 346 тоглогч оролцсон бөгөөд 45-55 насны ангилалд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Дэмжигчдийн зөвлөлийн дарга А.Тамир амжилттай оролцон хүрэл медаль хүртлээ.

Түүнчлэн, манай улсаас нийт 6 гольфчид оролцсон бөгөөд 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.