Headline,  Дотоод мэдээ

“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭРҮҮЛ НИЙГЭМ” АЯНЫ НЭЭЛТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо болон Олимп нийтийн биеийн тамир спорт үндэсний спортын хороо хамтран “Эерэг хандлага- Эрүүл нийгэм” нөлөөллийн ажлыг 2023 оны 4-р сарын 1-ээс 11-р сарын 30-ны өдөр хүртэл зохион явуулахаар өнөөдөр нээлтийн үйл ажиллагаа, хэвлэл мэдээллийн хурлыг зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд Олимп нийтийн биеийн тамир, үндэсний спорт хорооны дарга Б. Бат-Эрдэнэ, тус хорооны ажлын албаны дарга Э. Тэмүүжин, БТСУХ-ны дарга О. Баттулга, МССХ-ны ерөнхийлөгч Б. Цагаанбаатар, ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б. Хулан нар оролцов.

ТУС АЯН НЬ

1. Байгууллага, хувь хүний соёл, ёс зүй, эерэг хандлага, эелдэг харилцааг сайжруулах

2. Тэмцээн болон бэлтгэлийн заал, танхим, талбайн тохижилт, аюулгүй байдал, цэвэр орчин нөхцөлийг бүрдүүлэх

3. Олон нийт, нийгэмд чиглэсэн эерэг хандлага төлөвшүүлэхэд чиглэсэн ухуулга нөлөөллийн ажил зохион байгуулах

4. Бүх нийтийг хамарсан биеийн тамир , спортын арга хэмжээ, үйл ажиллагааны зохион байгуулалтыг сайтар хангах, эхлэх, дуусах цагийг чанд баримталж хэвшүүлэх

5. “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтуудыг биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааны заавар, удирдамжид тусган хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг зорилт болгон ажиллах юм.

Аяны үйл ажиллагааг биеийн тамир, спортын салбарын бүх байгууллагууд төв, орон нутгийнхаа аж ахуй нэгж байгууллага, хуулийн этгээд, иргэд, албан хаагчдын дунд сурталчлах, дэмжих хөдөлгөөнийг өрнүүлэх, байгууллага, хамт олны оролцоог хангаж, хамтран ажиллана. Үүнд:

1. Аймаг, Нийслэл, Дүүргийн биеийн тамир, спортын газар, хороод

2. Биеийн тамирын их, дээд сургуулиуд

3. Спортын холбоод

4. Спортын клубүүд

5. Байгууллага, аж ахуй нэгж дэх биеийн тамир, спортын хамтлагууд хамтран ажиллана.

Мөн спортын салбарт зохион байгуулагдаж буй бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээний удирдамжид “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан зорилго, зорилтуудыг тусган хэрэгжүүлнэ.

#ЭЕРЭГ_ХАНДЛАГА_ЭРҮҮЛ_НИЙГЭМ

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо