“ХАНЖОУ 2022” АЗИЙН НААДМЫГ СУРВАЛЖЛАХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАГ ОЛИМПЫН ХОРООНД ЗОЧЛОВ
УЛААНБААТАР, 2023.09.07 – Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Ханжоу 2022” Азийн наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн багийн төлөөллүүдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Энэ үеэр МССХ -ны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар “Ханжоу 2022” Азийн наадмыг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 38 гишүүнтэй баг сурвалжлах болсныг онцолж, багийн ахлагчаар соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллах болсныг танилцуулав.