Дотоод мэдээ
-
ӨНӨӨДРИЙН ФОТО АГШИН 10/31
Гэрэл зургийг: Д.Нямбилэг / МССХ
-
ӨНӨӨДРИЙН ФОТО АГШИН 10/30
Гэрэл зургийг: Д.Нямбилэг / МССХ
-
ӨНӨӨДРИЙН ФОТО АГШИН 10/27
Гэрэл зургийг: Ч.Ганбат / МССХ
-
ӨНӨӨДРИЙН ФОТО АГШИН 10/26
-
Монгол Улсын 2023 оны шилдэг тамирчин, спорт тоглоомын багт нэр дэвшигчид
2023 оны 12 сарын 18-ны өдөр Монголын спортын оны шилдгүүд тодорно. Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүд, спортын сэтгүүлчдийн саналаар оны шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчид, спорт тоглоомын багийг тодруулдаг. 2023 оны шилдэгт нэр дэвшигчидтэй танилцана уу.
-
ӨНӨӨДРИЙН ФОТО : ШҮҮГЧИЙН НЭГ ӨДӨР
Фото портфолио: Д.Нямбилэг
-
ФОТО АГШИН: ЯЛАЛТ
Гэрэл зураг: Д.Нямбилэг Ханжоу 2022 Азийн Наадам: Чөлөөт бөх
-
Ахмад спортын сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүлэв
УЛААНБААТАР, 2023.10.12 – Олон улсын Ахмадын баярын хүрээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбоо ахмад сэтгүүлчдэдээ хүндэтгэл үзүүллээ. Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай, С.Зэвсэг, Д.Данзан, Н.Даариймаа, Д.Цэрэннадмид, Л.Цагаандалай, ахмад сэтгүүлч Ш.Мягмар, Д.Өлзийсайхан нарын ахмадууд хүрэлцэн ирэв. Гэрэл зургийг: Д.Амаржаргал – Zindaa.mn
-
“ХАНЖОУ 2022” АЗИЙН НААДМЫГ СУРВАЛЖЛАХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАГ ОЛИМПЫН ХОРООНД ЗОЧЛОВ
УЛААНБААТАР, 2023.09.07 – Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өнөөдөр “Ханжоу 2022” Азийн наадмыг сурвалжлах хэвлэл мэдээллийн багийн төлөөллүүдийг Олимпик хауст хүлээн авч уулзлаа. Уулзалтад МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар тэргүүтэй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд оролцлоо. Энэ үеэр МССХ -ны Ерөнхийлөгч Б.Цагаанбаатар “Ханжоу 2022” Азийн наадмыг түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу нийт 38 гишүүнтэй баг сурвалжлах болсныг онцолж, багийн ахлагчаар соёлын гавьяат зүтгэлтэн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат ажиллах болсныг танилцуулав.
-
ЛАЗЕР-ГҮЙЛТИЙН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ
Дэлхийн спортын сэтгүүлчдийн өдрийг тэмдэглэх хүрээнд (2023-07-02) Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоотой хамтран лазер-гүйлтийн нөхөрсөг тэмцээнийг холбооны гишүүд, сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа. Эмэгтэй 1. Г.Мөнхцэцэг (Champ media) – 2:18.61 2. Б.Онон (Overtime) – 2:42.84 3. Б.Бадамгарав (Зиндаа) – 2:59.19 Эрэгтэй 1. А.Эрхэмбаяр (Gogo.mn) – 1:15.10 2. Б.Мөнх-Эрдэнэ (Таван цагариг) – 1:16.00 3. Э.Харцага (Таван цагариг) – 2:02.94 Спортын сэтгүүлзүйг дэмжигч: БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН УЛСЫН ХОРОО СП ФАЛКОНС МИР МЕБЕЛЬ