Headline,  Дотоод мэдээ

ӨСВӨР СУРВАЛЖЛАГЧИД ТОДОРЛОО

“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмын “Өсвөр сурвалжлагчдын хөтөлбөр”-т Монгол Улсаа төлөөлөн оролцох хүүхдүүдийг сонгох хоёр шаттай уралдаан амжилттай болж өндөрлөлөө. Эхний шатанд Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн хүүхэд залуус зохион бичлэгийн уралдаанд “Миний дуртай спорт” сэдвээр бүтээлээ ирүүлснээс 20 сурагч хоёрдахь шатанд өрсөлдсөн.

Хоёрдахь шатны шалгаруулалтанд Нийслэл болон Дорноговь, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгаас хүүхдүүд шалгаран оролцсоноос Шинэ Эрин сургуулийн 11-р ангийн сурагч Б.Энэрэл, Орхон аймгийн 13-р сургуулийн 11-р ангийн сурагч Ч.Хулангоо, 1-р сургуулийн 11-р ангийн сурагч Б.Нямхишиг нар тэргүүлсэн байна.

Энэ шатанд хүүхдүүд англи хэлний B2 буюу ахисан дунд шатны цогц шалгалт өгч, шүүгч багш нартай ярилцлагад орсон бөгөөд шалгалтуудын нийлбэр дүнгээр сонгон шалгаруулсан юм.

Эх сурвалж: “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадaм