МАРСЕЛЬ ХОТ ПАРИСЫН ОЛИМПЫН БАМБАРЫГ УГТАН АВАХ АНХНЫ ХОТООР СОНГОГДЛОО
Франц улсад зуны олимпын наадам эхлэхэд жил гаруйн хугацаа үлдээд байна. Улмаар Францын Марсель хот олимпын галт бамбарын Парис руу хийх гурван сарын аялалыг эхлүүлэх бөгөөд Гректэй эртний холбоотой гэж үзэн сонгогджээ.
Алдарт Олимпийн бамбар Францын нутаг дэвсгэрээр аялах аялалаа өмнөд хэсгийн Марсель, Буш-ду-Рон хотоос эхлүүлж, Парис руу чиглэн явах замаа үргэлжлүүлэх юм. Парис дахь Олимп, Паралимпийн наадмыг зохион байгуулах хорооноос мэдээлснээр “Олимпын бамбарыг Грект эртний Олимпын дурсгалт газарт асаасны дараа гурван тулгуурт “Белем” хэмээх сүрлэг хөлөг онгоцоор Марсель хотод авчрах гэнэ.
Марсель хотын эрэг дээр олон нийтийн томоохон наадмыг эхлүүлэхээр төлөвлөжээ. 1936 оноос хойш зохиогдсон олимпын наадмын тухайд Грекийн Олимпиа дахь Хера сүмийн эртний дурсгалт газарт олимпын дөлийг асааж, бамбарыг өртөөлүүлж эхлүүлэх болно.
Олимпын галт бамбар дараа нь Марсель хотоос эхлэн гурван сарын хугацаанд Парис руу явж, нээлтийн ёслолын үеэр Олимпын бамбарыг асааж, наадмыг албан ёсоор эхлүүлэх болно. Марсель хотыг Гректэй түүхэн харилцаатай учраас хэсэгчлэн сонгосон байна.
Хотын дарга Бенуа Паян “FranceInfo”-д өгсөн ярилцлагадаа Марсель хотыг 2600 жилийн өмнө Фокейгаас ирсэн Грекчүүд байгуулжээ. “Усан замын дагуу галт бамбарыг хотдоо угтан авахыг хүссэнээрээ бид хуучны ахан дүүсийн харилцаа, олон талт байдал, харилцан дэмжлэг үзүүлэх энэхүү томоохон түүхийг сэргээхийг хүссэн.” гэжээ.
Марсель нь эртний холбоосуудаасаа болоод “Францын хамгийн эртний хот” гэж нэрлэгддэг байна. Хотын дарга хэлэхдээ “Энэ хотод эртний цэнгэлдэх хүрээлэнгийн балгасуудаас гадна Марина, хөлбөмбөгийн велодром байдаг. Эдгээр газруудын хүрээнд наадмын үеэр дарвуулт завь, хөл бөмбөгийн тэмцээнүүдийг зохион байгуулна.” гэв.
Харин Парис 2024 наадмын ерөнхийлөгч Тони Эстангует хэлэхдээ: “Хотын спортын төв газар, оршин суугчдын зүрх сэтгэл нь Парис 2024 төсөлд тус хотын гол үүрэг гүйцэтгэх үүрэгтэй. Марсель хот нь наадмын дүр төрхөөр бидний үзэл санаанд нийцэж байна Тус хот бол алдартай, баяр наадам, зочломтгой, олон соёлтой. 2024 оны хавар Марсельд зөвхөн галт бамар ирэхгүй. Олимпын наадам нь 100 жилийн дараа Францад эргэн ирэх болно!” Тийм ч учраас түүхийг бид бүтээх болно гэсэн байна.
Эх сурвалж: msports.mn