Дотоод мэдээ
-
Загребын чансаа олгох тэмцээнд Монголын 10 бөх барилдана
Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох 2023 оны эхний тэмцээн маргааш /2023.02.01/ Хорватын нийслэл Загреб хотод эхэлнэ. Тус тэмцээнд оролцохоор Монголын шигшээ багийн 10 тамирчин бүртгүүлжээ. Бүртгэлд +125 кг жинд барилддаг М.Лхагвагэрэлийн нэр байсангүй. Эх сурвалж: https://gogo.mn/r/7nn1o
-
Өвлийн спортын хоёр наадам даваа гарагт Орхон аймагт эхэлнэ.
Монголын бүх ард түмний спортын өвлийн XVI наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн VII наадам энэ сарын 6-13-ны өдрүүдэд Нөхөрлөл-Тэмүүлэл-Амжилт уриан дор Орхон аймагт болно. -Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 183 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Улсын хэмжээний спортын наадам зохион байгуулах журам”-ын 2.1-д зааснаар Монголын бүх ард түмний спортын зуны болон өвлийн наадмыг дөрвөн жилд нэг удаа, Монголын хүүхдийн спортын наадмын зуны болон өвлийн төрлийг хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулахаар журамласан байдаг. Энэ жил анх удаа аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан зохион байгуулж буйгаараа онцлог юм. Аймаг, орон нутгийнхаа онцлогийг гаргаж, орон нутгаа сурталчлах нь зохион байгуулагч аймгийн давуу тал. Орхон аймаг, Эрдэнэт хотын бэлэг тэмдэг хүчит арслангаар Монголын бүх ард түмний спортын өвлийн…
-
Монголын спортын сэтгүүлчдийн холбоог 2022-2026 онд Б.Цагаанбаатар тэргүүлэн ажиллана.
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/-ны шинэ ерөнхийлөгчөөр Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Азийн триатлоны холбооны Шүүгчдийн хорооны дарга бөгөөд “Токио 2020” паралимпын наадмын триатлоны тэмцээнийг шүүн тунгаасан Монголын анхны шүүгч Б.Цагаанбаатарыг олонхийн саналаар сонгов. Энэ удаагийн МССХ-ны ээлжит хурлаар холбоог ирэх 4 жилд удирдан чиглүүлэх удирдлагууд болон Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгоход холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Б.Хосбаяр, Дэд ерөнхийлөгчөөр Ч.Ганбат, Б.Бадамгарав / түүхэндээ анх удаа MSPU эмэгтэй дэдтэй болов. Шинэ тэргүүн Б.Цагаанбаатар Жендерийн асуудалд онцлон анхаарал хандуулж санал дэвшүүлснийг гишүүд дэмжсэн/ нарыг сонголоо. МССХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдээр Д.Нямбилэг, Д.Лхагва-Очир, Ж.Цэцэгмаа, Б.Төмөр, А.Алтанчимэг, Д.Отгонжаргал, О.Сонинбаяр нарыг сонгож, тэд 2022-2026 онд спортын сэтгүүлчдийнхээ эрх ашгийн төлөө хамтран зүтгэхээр болов. Эх сурвалж: https://www.montsame.mn/mn/read/283914