Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо /МССХ/ нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд анхны ерөнхийлөгчөөр “Спортын мэдээ” сонины ахлах редактор, эрхлэгч С.Түвдэнням, харин 2 дахь ерөнхийлөгчөөр МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга асан, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Отгонцагаан, гурав дахь ерөнхийлөгчөөр Ч.Отгонбаатар нар ажиллаж байв.
МССХ нь 1990 онд Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо /AIPS/ болон Азийн спортын сэтгүүлчдийн холбоо /ASPU/-нд гишүүнээр элссэн бөгөөд өдгөө 100 гаруй гишүүдийг эгнээндээ нэгтгээд байна.