“Допинггүй ирээдүй” сургалт уулзалт зохион байгуулав
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, Champ Media байгууллагаас БТСУХ, Олимп нийтийн биеийн тамир спортын үндэсний хороотой хамтран “Допинггүй ирээдүй” сургалт уулзалтыг СТО-д зохион байгуулав. Сургалтанд спортын сэтгүүлчид, төрийн албан хаагчид, тамирчид, дасгалжуулагчид, допингийн эсрэг мэргэжилтнүүд, үндэсний бөхийн улсын цолтнууд, спортын холбоод, спорт хороодын төлөөлөл оролцлоо.
Сургалтын үеэр Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 19-нд баталсан Допингийн эсрэг Үндэсний дүрэм, дүрмийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, допингийн хор хөнөөлийн талаар мэдээлэл сонсож, санал бодлоо солилцов.
Уг сургалт уулзалтыг Дэлхийн допингийн эсрэг байгууллага WADA-гаас дэлхий даяар явуулдаг PLAY TRUE DAY 2023 аяны хүрээнд зохион байгуулж, допингийн эсрэг дүрмийн зөрчлөөс сэргийлэхэд дуу хоолойгоо нэмэрлэсэн юм.
Уулзалт сургалтанд оролцсон нийт хүмүүстээ, ОНБТСҮХ-ны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны хэлтсийн дарга С.Мөнх-Эрдэнэ, Азийн буудлагын холбооны эмнэлэг, допингийн комиссын гишүүн Н.Цогтсайхан нарт талархал илэрхийлье.