Дотоод мэдээ

LASER-RUN анхдугаар улсын аваргууд тодорлоо

Монголын спорт корпорацаас зохион байгуулсан Холбоодын нэгдсэн улсын аваргын тэмцээний хүрээнд Монголын орчин үеийн таван төрөлтийн холбооноос LASER-RUN буюу лазер буудлага, гүйлтийн тэмцээнийг зохион байгууллаа.
Тэмцээнд эрэгтэй 55, эмэгтэй 24 тамирчин насанд хүрэгчид болон элит ангилалд аваргаа тодруулав.
Эрэгтэйчүүдийн элит ангилалд Хилийн цэргийн 0303-р ангийн ахлагч спортын мастер Э.Төртогтох түрүүлсэн бол Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны ахлагч спортын мастер Г.Одхүү мөнгө, ОБЕГ-ын газрын “Аврагч” спорт хороо, Үндэсний аврах бригадын аврагч, дэд ахлагч Б.Эрдэнэбат хүрэл медаль хүртлээ.
Харин эмэгтэйчүүдийн элит ангилалд ЦЕГ-ын мөрдөн байцаах алба, цагдаагийн ахмад, ОУХМ Б.Мөнгөнтуяа тэргүүн байр эзэлж, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны ахлах дэслэгч буудлагын ОУХМ Т.Баярцэцэг, Хилийн цэргийн 0303-р ангийн дэслэгч Б.Батчимэг нар удаалсан байна.
Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс “Ирвэс” клубийн тамирчин Г.Одбаяр алтан медаль хүртсэн бол ХХЕГ-ын 0208-р тусгай салбарын гэрээт тамирчин спортын мастер Э.Бадамгарав, “976 кроссфит” клубийн тамирчин Н.Өвгөнхүү нар мөнгө хүрэл медалийг хүртжээ.
Эмэгтэйчүүдээс насанд хүрэгчдийн ангилалд “976 кроссфит” клубийн тамирчин А.Надмидсүрэн түрүүлж, “МИР МЕБЕЛЬ” ХХК-ийн тамирчид Н.Шинэмөрөн, Н.Номин нар удаалав.
LASER-RUN төрөлд тамирчид урьдчилсан шатанд 1500 м гүйсэн бол финалын шатанд 3 мянган метр гүйж, 10 м зайд лазер буудлага хийн өрсөлдлөө.

Эх сурвалж: https://news.zindaa.mn/4hhm

Comments Off on LASER-RUN анхдугаар улсын аваргууд тодорлоо