Headline,  Дотоод мэдээ

МОНГОЛЫН ЖЮҮ ЖИЦҮГИЙН ХОЛБООТОЙ ХАМТАРЧ АЖИЛЛАНА

2023 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах эрх авсан Монголын жюү жицүгийн холбоо, Монголын спортын сэтгүүлчдийн холбоотой хамтран ажиллахаар болж санамж бичигт үзэглэлээ.

Уг үйл ажиллагаанд Монголын жюү жицүгийн холбооны гүйцэтгэх захирал О. Болд-Эрдэнэ, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Б. Цагаанбаатар нар оролцсон бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд 2023 оны долдугаар сарын 14-20 ны өдрүүдэд Степпе аренад болох насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны “үзэгтэй тамирчид” нэгдэн ажиллахаар болов.

Мөн олон улс, тив дэлхийн томоохон тэмцээний үеэр зохион байгуулагддаг “Залуу сэтгүүлч” хөтөлбөр уг тэмцээний үеэр хэрэгжих юм.