-
Милан-Кортина 2026 Өвлийн Олимпын “маскот”-ыг тодруулах уралдаан эхэллээ
2026 онд Италийн Милан болон Кортина хотуудад өвлийн 25 удаагийн олимпын наадам зохиогдоно. Гурван жилийн дараа болох өвлийн олимпын сахиус “маскот”-ыг тодруулах уралдааныг Итали улс эхлүүллээ. Анхан шатны шалгаруулалт хэдийнээ эхлээд байгаа бөгөөд уралдаанд Итали даяар төрөл бүрийн сургуулиуд оролцож, хэдэн сарын турш саналаа илгээжээ. Нийтдээ Санремо хотод 1600 орчим санаанууд ирсэн байна. Тодруулбал, Милан, Кортина д’Ампеццо хотуудад 2026 онд болох өвлийн олимп, паралимпийн наадмыг зохион байгуулагчид олон нийтийн санал хураалтад оролцохоос өмнө Италийн сурагч, оюутнуудаас сахиусны дизайны саналаа ирүүлэхийн тулд тусламж хүсчээ. Милан Кортина 2026 нь лого шиг Италийн олон нийттэй маш их холбоотой байх ёстой гэдгийг сануулжээ. Олимпийн наадам болон Милан Кортина 2026 наадмын үнэ цэнийг төлөөлсөн саналуудыг…