Алтан бөмбөг 2020: Бэлгэдлийн XI шалгаруулах санал хураалт

Эх сурвалж: KOO.mn

Монголын хөлбөмбөгийн холбооноос жил бүрийн арванхоёрдугаар сарын 12-нд “Алтан бөмбөг” шагнал гардуулах ёслолын ажиллагааг зохион байгуулдаг. Энэ жил цар тахлын улмаас тус үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах юм.

МХХ, SPS телевизтэй хамтран зохион байгуулах энэ арга хэмжээнд “Бэлгэдлийн XI” болон “Оны шилдэг гоол” тодруулах санал асуулга эхэлжээ. 

Холбооны зүгээс энэ удаагийн санал асуулгыг онлайнаар явуулах болсон юм. “Бэлгэдлийн XI”-д 1:4:4:2 хувилбараар буюу нэг хаалгач, дөрвөн хамгаалагч, дөрвөн хагас хамгаалагч, хоёр довтлогч хувилбаар санал өгөх аж. 

Уншигч та санал өгөхийг хүсвэл энд дарна уу.

Санал асуулгын эцсийн хугацаа энэ сарын 10-нд дуусна.

“Оны шилдэг гоол”-д нэр дэвшигчид
“Алтан бөмбөг” ёслолд тодруулах шагналууд:
  • Оны шилдэг эмэгтэй тоглогч
  • Оны шилдэг футзалын тоглогч
  • Оны шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч
  • Оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагч
  • Оны шилдэг футзалын багийн дасгалжуулагч
  • “Алтан шүгэл” оны шилдэг шүүгч
  • Оны шилдэг гоол – олон нийтийн саналаар
  • Эрэгтэй “Бэлгэдлийн XI” тоглогч – олон нийтийн саналаар
  • МХХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал

Шилдэг эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчдийг МХХ-ноос гаргасан ажлын хэсэг тухайн жилийн тамирчдын үзүүлсэн амжилтыг харгалзан гаргах юм. ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ хөлбөмбөгчин болон ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧтодруулахад 52 хүн оролцоно. Тодруулбал, Дээд болон Нэгдүгээр лигийн багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар, Спортын сэтгүүлчдийн холбоонд харьяалалтай, хөлбөмбөгийн талаар тууштай бичиж мэдээллэдэг 10 сэтгүүлч, МХХ-ны Техникийн захирал болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч нар оролцох аж. Харин ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ БАГИЙН ДАСГАЛЖУУЛАГЧШИЛДЭГ ЭМЭГТЭЙФУТЗАЛЫН ШИЛДЭГ тамирчинг тодруулахад 34 хүн санал өгнө.