Редакцын бодлого

1. ЕРӨНХИЙ БОДЛОГО

  • 1. Ерөнхий бодлого
    • 1.1 Аливаа улстөрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бус мэдээллийн үнэн зөв, тэнцвэрт байдлыг ханган ажиллахыг эрмэлзэнэ.
    • 1.2 Мэдээлэлд төвийг сахисан байр суурьнаас хандана.
    • 1.3 Мэдээллийн бодит байдлыг баталгаажуулахаас нааш ямар ч тохиолдолд олон нийтэд түгээхээс татгалзана.
    • 1.4 Мэдээллийн эх сурвалжийг ил тод нэрлэж баталгаажуулна.
    • 1.5 Мэдээллийн бүтэц, агуулгыг буруугаар ойлгуулах, бодит байдлыг хэл найруулга, техникийн арга хэрэгслээр гуйвуулахгүйг эрмэлзэнэ.
    • 1.6 Мэдээлэлд холбоотой бүх талын эх сурвалжид тайлбар өгөх боломжийг ижил түвшинд олгоно.
  • 2. Мэдээллийн агуулга
    • 2.1 Контентийн агуулга дотоод, гадаадын спортын цаг үе болоод тойм, дүгнэлт, мэдээ, сурвалжлага, ярилцлага мэдээлэл байна. 
    • 2.2 Мэдээлэл боловсруулж нийтлэхдээ бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах шинэ арга техникүүдийг ашиглахыг чармайн ажиллана.

2. ЁС ЗҮЙ

  • 1. Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороодын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллахыг эрмэлзэнэ.

3. ЭРХ ЗҮЙН ХАМГААЛАЛТ БОЛОН МЭДЭЭЛЛИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

  • 1. Хууль дүрмийг чанадлан сахина
    • 1.1 spumongolia.org хэвлэн нийтлэхдээ Монгол Улсын холбогдох хууль дүрэм, журмыг ерөнхий мөрдлөг болгон ажиллана.
  • 2. Хуулийн хариуцлага хүлээх тухай
    • 2.1 spumongolia.org Мэдээний хуудсанд нийтлэгдсэн контент бүрт хариуцлага хүлээх үүрэггүй.
  • 3. Эх сурвалжаа нууцлах тухай
    • 3.1 spumongolia.org–ын Мэдээний нүүр хуудаст нийтлэгдсэн мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
    • 3.2 spumongolia.org мэдээ, мэдээллийн эх сурвалжийн баталгаатай баримт нотолгооны эх хувийг архивлаж, шаардлагатай тохиолдолд эх хувийн хуулбарыг ашиглана.

4. ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ

  • 1. Олон нийтийн сүлжээнд хандах хандлага
    • 1.1 spumongolia.org олон нийтийн сүлжээгээр өөрийн контентуудаа түгээх ба ингэхдээ сэтгүүл зүйн ёс зүйн зарчмыг баримтлан албан ёсны хуудсуудаар мэдээлэл түгээнэ. Албан ёсны хуудсуудад:
      Facebook: facebook.com/mspuofficial
      Twitter: @mspuofficial
  • 2. Сэтгүүлчид олон нийтийг сүлжээг ашиглах 
    • 2.1 Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнүүдэд дэх хувийн хуудсаараа өөрийн болон бусад агуулгыг түгээх эрхтэй. Ингэхдээ сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо илэрхийлэхийг эрмэлзэнэ.
    • 2.2 Олон нийтийн сүлжээ дэх хувь хүний үзэл бодол нь Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо болон spumongolia.org–ын нийтлэг эрх ашгийн төлөөлөл болохгүй.