Тэтгэлэгт хөтөлбөрт урьж байна

Олон улсын оюутны спортын холбоо – FISU, Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо – AIPS хамтран ээлжит Залуу сэтгүүлч хөтөлбөрөө зарлалаа.

19-25 насны, сэтгүүлзүйн чиглэлээр сурдаг, мөн ажилладаг залуусыг энэхүү хөтөлбөрт идэвхитэй оролцохыг урьж байна. Тэнцсэн оролцогч 2021 оны наймдугаар сарын 15-30 өдрүүдэд БНХАУ-ын Чэнду хотноо сургалтанд хамрагдах бөгөөд бүх зардлыг (тээвэр, байр, хоол) зохион байгуулах комисс хариуцна.

Мөн энэ үеэр тус хотод 31 дэх удаагийн Дэлхийн Оюутны Зуны Наадам зохион байгуулагдах бөгөөд олон улсын багт орон дэлхийн наадмыг сурвалжлах юм.

Тавигдах шаардлага:

  1. CV
  2. Хөтөлбөрт хамрагдах хүсэл эрмэлзлээ илэрхийлсэн богино хэмжээний эссэ (Англи хэл дээр 500 дээш үгтэй)
  3. Өмнө нь хийж байсан нийтлэл, портфолио, ажлын холбоос линк
  4. Санал болгох захиа – 2
  5. Пасспорт хуулбар
  6. Англи хэлний чадварын оноо буюу TOEFL, IELTS оноотой байх

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021.01.31

Энэхүү хөтөлбөрт материалаа илгээх бол доорхи холбоосоор МССХ-той холбогдоно yy.

Холбоо барих:

https://spumongolia.org/contact/

Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо фэйсбүүк хуудас