FIFA цар тахлын эсрэг арга хэмжээнд зориулан 150 сая ам.долларын төсөв батлахаар шийдвэрлэв

Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA цар тахлын эсрэг авах арга хэмжээнд зориулан 150 сая ам.долларын төсөв гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мөн “Forward 2.0” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд FIFA-ийн 211 гишүүн орны Хөлбөмбөгийн холбоонд 500 мянган ам.долларын санхүүжилтийг ойрын өдрүүдэд олгохоор болжээ. “Энэ бол дэлхий нийтийг хамарсан “COVID-19” цар тахлын эсрэг тэмцэлд туслалцаа үзүүлэх эхний алхам” гэж Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино тодотгосон байна.

Б.Ариунболд
Эх сурвалж: Bloombergtv.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *