МОНЦАМЭ агентлагийн нэрэмжит футзалын тэмцээний сугалаа явагдлаа

Эх сурвалж: М.Сугар-Эрдэнэ | Zindaa.mn

Хэвлэл мэдээллийн ууган байгууллага, үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг ирэх жил 100 жилийнхээ тэгш ойг тэмдэглэнэ. Энэхүү ойг угтаж хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд спортын олон уралдаан тэмцээн зохиохын эхний тэмцээн нь заалны хөлбөмбөгийн тэмцээн юм.

Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны Футзалын ордонд энэ сарын 14-15-нд зохион байгуулах тус тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 3 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Эрэгтэй

A хэсэг

1, ТВ-8 телевиз

2, NTV телевиз

3, Gogo сайт

B

1, SPS телевиз

2, Mongol news агентлаг

3, Спортын сэтгүүлчдийн холбоо

C

1, UBS

2, C1

3, МОНЦАМЭ-2 баг

D

1, MҮОНТ

2, МОНЦАМЭ-1 баг

3, Монголын радио

4, Боловсрол телевиз

Эмэгтэй

1, МОНЦАМЭ

2, МҮОНТ

3, Монгол ньюс компани

Эмэгтэй багууд тойргоор тоглож, аварга шалгаруулах бол эрэгтэй багуудын тэмцээнд хэсгээс хоёр баг шалгарна. A хэсгээс шалгарсан багууд С, B хэсгээс шалгарсан багууд D хэсгээс шалгарсан багуудтай тоглож, ялагчид хагас шигшээд шалгарах юм.

Шагналын сан:

  1. р байр: 1 сая төгрөг
  2. р байр: 700 мянга
  3. р байр: 500 мянга