Спортын төв ордонтой ярилцсан нь

Нийтлэл: Ж.Цэцэгмаа – Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын хэвлэлийн төлөөлөгч.

Миний хувьд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн НЭГ ЁСНЫ үзэгчтэй тамирчин. “Ардчилал” сонинСпорт бокс суваг, NTV телевиз гэх айлд ажиллаж байсан бол одоо НҮБын Тогтвортой хөгжлийн зорилт– 17–гийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах Олон улсын залуучуудын ногоон наадам”-ын хэвлэлийн төлөөлөгч.

Энэхүү наадамд өөрийгөө сорин бүтээлээ сойх боломжоо ашиглан одоогоос найман жилийн өмнө бичижтуурвиж байсан бүтээлийнхээ хоёрдугаар хэсгийг бичихээр шийдлээ.

Хоёр дахь хүүгээ өлгийдөн аваад сар ч хүрээгүй байгаа надад гэрээс гарч хэн нэгэнтэй ярилцлага хийх нь дэндүү ахадсан ажил мэтХүн төрөлхтний амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилж байгаа цар тахалтай энэ үед тэмцээн уралдаан хомс зохиогдох болжнүүр дүүрэн ярилцлага бэлтгэх хүсэл минь ч ХЯЗГААРЛАГДАХ болсон.

Яг одоо миний гарт үзэгцаас хоёр л байнаХарин бодолд минь Монголын тамирчдын амжилтСпортын төв ордны үүх түүхамжилтууд эргэлдэж байнаТиймээс энэ удаад Спортын төв ордныг хүнээр төсөөлөн бодожярилцсанаа хүргэеМагад энэ барилга хүн байсан бол ингэж л хүүрнэх байсан биз.

Танд энэ өдрийн мэнд хүргэеТаны байгуулагдаж байсан түүхэн он цаг үеэс ярилцлагаа эхлүүлэх нь зүйтэй болов уу?

– Юуны түрүүнд таван тивийн спорт сонирхогч та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие 1958 онд өнөөдрийн Улаанбаатар хотод байгуулагдаж байлаа. Тив дэлхийд алдраа цуурайтуулсан олон тамирчин надаар дамжин төрөн гарсан. Тухайлбал, олимпийн медальт тамирчин 26, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний медальт 50 гаруй тамирчин төрсөн нь 100 гаруй жилийн түүхтэй Монголын спортод бахархам амжилт юм. Манай чөлөөт бөхийн шигшээ баг тамирчид 1964 оны Токиогийн олимпод өрсөлдөж байсан цаг саяхан мэт тод санагдаж байна. “Гүүний сүүгээр угжуулсан Монголчууд дараа оны олимпод дийлдэхгүй нь” хэмээн Токиогийн хэвлэлээр шуугьж байлаа шүү дээ. Ингэж л Монголын тамирчид дэлхийд танигдах эхэллээ тавьсан түүхтэй. Энэ цагаас өнөөдрийг хүртэл би ганцаараа тамирчдынхаа тэмцээн уралдааны гол цөм нь байсаар ирлээ.

Монгол Улсад танаас гадна хэчнээн спортын төв ордон байдаг юм бэ?

-Надаас гадна Буянт- Ухаа спорт цогцолбор гэж бий. Бид хоёрын биед гадна дотны бүхий л тэмцээн уралдаан ээлжилж зохион байгуулагдсаар ирсэн. Буянт- Ухаа надаас насаар бол хамаагүй дүү. Гэвч хотын төвтэй хамгийн ойр нь би учир, тамирчид маань миний биед бэлтгэл сургуулилтаа базаах их дуртай. Одоо

харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монголын хамгийн анхны томоохон спорт цогцолбор, усан бассейн, мөсөн өргөө манай улсад баригдаж байна. Өөрөө тамирчин байсан хүн спортдоо анхаарч байгаагийн ганцхан жишээ энэ шүү. /Инээв/

Тэмцээн уралдааны гол цөм бус спортын сургалттай бүрэн дунд сургуулийн олон хүүхэд таны биед эрдэм сурч байна?

-Монгол Улс 2009 оноос Спортын сургалттай бүрэн дунд сургууль шинээр нээсэн. Спортын үндсэн 14 төрлөөр нийт 400 гаруй хүүхэд хичээллэдэг. Эдгээрээс ирээдүйн олимп дэлхийн аваргууд төрнө гэдэгт итгэлтэй байдаг.Сурагчдын маань 80 гаруй хувь нь гэр хорооллын эмзэг давхаргын айлын хүүхдүүд байдаг. Спортоор дамжуулж зөв хүн болгох төлөвшил өгч байгаадаа туйлын их баяртай байгаа. Би чинь хүүхдүүдийнхээ хувьд өвөө нь шүү дээ.

Та харин ч залуу байнаЦаана чинь АНУд 78 настай хүн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо?

-/Инээв/. Монголчуудын дундаж насжилтыг авч үзвэл би ч аль хэдийнэ өвөө болсон.

– Дэлхий даяар цар тахлын хүндхэн цаг хугацааг туулж байнаМанай улс энэ өвчнийг дотооддоо алдаагүй нь бахархам амжилт шүү?

-Тийм ээ. Өөр асуудал гэхээсээ илүүтэй хэдэн тамирчдадаа л санаа зовж суух юм. Монголын олимпийн спортын төрлүүд жигд сайн бэлтгэлтэй байгаа. Цар тахлын өвчний үед бид бэлтгэл сургуулилтаа аль болох алдахгүйг хичээж ирсэн. Олимпийн наадам хойшилсон нь нас явж байгаа тамирдын хувьд ачаалал авах, жин хасах гээд хэд хэдэн сөрөг талтай байж болох. Гэхдээ ямар ч асуудлыг болж бүтэхгүй талаас нь харвал бүтэхгүй шүү дээ. Би тамирчдадаа сэтгэл дотроо байнга хэлдэг юм. Эерэг бай гэж. Хүн эерэг байхад болж бүтэхгүй зүйл гэж үгүй.

Та бол яах аргагүй Монголын спортын түүхийн гэрчМонголчууд маань ганцхан бөхийн төрлөөр амжилт гаргадаг байсан цаг үе ард хоцорчСүүлийн үед багийн спорт эрчимтэй хөгжижамжилт гаргах нь ч эрс нэмэгдлээ?

– Тийм шүү. Гэхдээ Монголын чөлөөт бөхийн шигшээ багийг би анхдагчууд гэж хэлнэ. Тэд надтай адилхан түүхийн гэрч болсон хүмүүс. 1964 оны Токиогийн олимп, 1968 оны олимпийн наадамд тэд бидэнд анхны гэсэн бүхий л амжилтуудыг авч ирсэн. Чөлөөт бөхийн шигшээ багаас Ч.Дамдиншарав монголчуудад анхны хүрэл медалийг авч ирж байлаа. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Монголын чөлөөт бөх, жүдо, буудлага спортын тамирчид л өндөр амжилт үзүүлж ирсэн. Эд л амжилт үзүүлдэг гэсэн үзэгчдийн бодол хүртэл цаг үеэ дагаад өөрчлөгдөж байна. 3х3 сагсанбөмбөгийн эмэгтэй шигшээ баг тамирчид олимпийн эрхээ авчихлаа. Араас нь эрэгтэй тамирчид цар тахлын

үед ч чартер нислэгээр хилийн дээс алхаж эрхийн тэмцээнүүдэд өрсөлдөж байна. Сүүлийн жилүүдэд байт харваа, таеквондогийн тамирчид олимпод оролцож эхэлсэн нь сайн хэрэг юм.

– Олимпийн аварга Н.Түвшинбаяр Монголын үндэсний олимпийн хороог удирдаж эхэллээХэр ахиц дэвшил гарна гэж та бодож байна вэ?

– Найдлага алдадгүй Найдангийн Түвшинбаяртаа өвгөн миний бие маш их итгэл тавьж байна. Спорт холбоод ч итгэж байгаа. Тэр чадна. Зөвхөн олимпийн төрлүүдийг бус багийн спортыг дэмжиж тэмцээн уралдаан болон бэлтгэл сургуулилтад анхаарна гэдэг бидний хувьд том амжилт. Монголчууд багийн спортоор амжилт гаргах бүрэн бололцоотой байгаа нь оролцсон олон улсын тэмцээн уралдаан бүрээс нь харж болохоор байна. Хөлбөмбөг, сагсам бөмбөгийн спортыг би нэн түрүүнд онцолно. Сагсан бөмбөгийн шигшээ баг сүүлийн жилүүдэд Азийн наадамд амжилттай өрсөлдөж байна. 2014 оны Инчоны Азийн наадамд эрэгтэй шигшээ баг шилдэг 8 , эмэгтэй шигшээ баг мөн л шигшээ 8 багт үлдэж өрсөлдөнө гэдэг том амжилт. Монголд анх удаа клубын системд шилжсэн сагсан бөмбөгийн сургалтыг шигшээ багийн ахлах дасгалжуулагч О.Баярцогт хүү хийж байна. Этүгэн их сургуулийг түшиглэсэн нас насны сагсан бөмбөгийн сургалт шигшээ багийг барьж ажиллаж байгаа нь Монголдоо анхдагч юм л даа.

Спортод амжилт гаргана гэдэг бол залуу насны хичээл зүтгэлийн үр дүн гэх нь бийИнгэхэд монголчууд хэдэн наснаас хүүхдээ спортоор хичээллүүлж эхэлж байна. 21 аймагт спорт хөгжиж чадаж байна ууЭнэ талаарх таны бодол?

-Бидэнд нэг алдаа байна. Хүүхдийг спортод хөл тавих насанд нь оруулдаг ч багаас нь хөдөлгөөнт тоглоомын суурь олгодоггүй. Энэ байдлыг салбар яам, холбоод нь анхаарч эхэлбэл сайн. Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Биеийн тамир спорт газрыг өөрийн дэргэд хяналтад авч Биеийн тамир спортын улсын хороо болгон өөрчиллөө. Сайдын хувьд 21 аймаг 9 дүүрэгт хүүхэд залууст спортын зөв дадал олгох суурийг тавьж, нийтийн биеийн тамирт түлхүү анхаарч ажиллах чиг өгсөн. 21 аймгийн сурагчдын судалгааг харах нь ээ бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл хомс, байнгын тогтмол цагт бэлтгэлдээ хамрагдахад ар гэр хол зэргээс шалтгаалсан асуудлууд гарч байх шиг Магадгүй биеийн тамирын сургалттай бүрэн дунд сургуулийг аймаг, дүүрэг болгонд байгуулж өгөх нь өөрөө нийтийн биеийн тамир, хөдөлгөөний дутагдал, өсвөр насны хүүхдийн өвчлөл зэргээс хамгаалах хамгийн гол шийдэл байж ч мэднэ. Мөн манай спортод сэтгэл зүйч асар дутмаг байдаг. Тамирчдыг бага наснаас нь сэтгэлзүйчтэй ажиллуулах нь маш үр дүнтэй.

-2012 оны Лондонгийн олимпод Н.Түвшинбаяр эрэгтэйчүүдийн хасах 100 кгын жинд өрсөлдөхдөө тухайн олимпийн бэлтгэлээс эхлэн тэмцээн

уралдааны явцад мэргэжлийн сэтгэлзүйчтэй өрсөлдсөн шүү дээЭнэ нь түүний амжилтаа бататгах гол суурь болсон байх?

-Тэгэлгүй яахав. Тухайн үед сэтгэл зүйч Золжаргал ажилласан. Монголын баг тамирчид Н.Түвшинбаяр тамирчинд маш их итгэл хүлээлгэж байсан. Аргагүй шүү дээ. Монголчуудын 44 олимпоос тасраад байсан амжилтыг Бээжинд үргэлжүүлж бүр алтан медаль, анхны олимпийн аварга болсон. Миний хувьд ч бахархаж явдаг. Харин түүний 2012 онд гаргасан амжилт бол яах аргагүй сэтгэлзүйчтэй холбоотой. Түүний амжилт ч үргэлжилж 2017 онд жин өсч дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Эдгээр амжилт100 хувь сэтгэлзүйч болон дасгажуулагчдын үр дүн. Мөн чөлөөт бөхийн дэлхийн шилдэг тамирчин Соронзонболдын Батцэцэг 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхдөө мөн л сэтгэлзүйчтэй ажилласан. Эдгээр цаг мөчөөс манай спортын салбар сэтгэлзүйч гэдэг асар нөлөөтэйг мэдэрсэн. Ганцхан хүнээр хэмжигддэг байсан спортын салбар хүрээгээ тэлж байгаад баяртай явдаг. ЗӨВХӨН их спорт гэлтгүй олон зуун жилийн түүхтэй үндэсний бөхийн тамирчид хүртэл сэтгэлзүйчтэй ажиллаж эхэлсэн нь сайн хэрэг юм.

Хамгийн сайн хөгжиж байгаа спортыг нэрлэ гэвэл та алийг нь сонгож хэлэх вэ

-Жүдо л юм уу даа. Монгол Улсад ч, дэлхий нийтэд ч ялгаагүй сайн хөгжиж чадсан спорт. Адаглаад тамирчдад олгодог тэмцээний шагнал дагалдах мөнгөн урамшуулал нь боломжийн. Ер нь хараад байхад Монголд тамирчин байх их хэцүү. Гадны өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад дэмжлэг багатай. Ихэнх тамирчин өөрсдийн зардлаар тэмцээн уралдаанд оролцдог. Монголд шигшээ багийн тамирчин биш л бол тэмцээн уралдаанд өрсөлдөх хураамж, онгоцны тйзнээс эхлээд бүх зардлаа өөрсдөө гаргаж оролцох боломжтой байдаг. Энэ нь тухайн спорт хөгжихөд саад болж, доош чангаадаг нэг шалтгаан нь гэж хардаг. Жүдо бөхийн тамирчдад маш их боломж байгаа нь харагддаг. Тэд менежмент сайтай. Нэг үгээр хэлбэл, хичээж чадвал чи цалингаа аваад, амжилтаа гаргаад, мөнгө хуримтлуулах боломжтой гэсэн үг.

Тэгвэл Монголд хөгжүүлэх боломжтой спортыг нэрлээч?

-Чөлөөт бөх бол дэлхийд данстай. Гэхдээ тэдэнд хэд хэдэн дутагдал бий. Нэн түрүүнд хэрэгжүүлбэл зохилтой нэг арга хэмжээ нь чөлөөт бөхийг үзэгчтэй, шоу хэлбэрээр зохион байгуулах гэж хардаг. Чөлөөт бол чөлөөтэй сэтгэх, чөлөөт байдал. Тиймээс үйл ажиллагаагаа тэлэх ёстой. Энэ нь Монголдоо гэсэн үг шүү дээ. Яахав дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид бэртэл гэмтлээс шалтгаалж тэр бүр олон шоу, тэмцээнд өрсөлдөөд байж чаддаггүй. Мөн нэг жинд бүгд шилдэг болж чаддаггүй. Ард нь маш олон тамирчин үлддэг. Үнэхээр хөгжүүлье гэвэл шоу хэлбэрт шилжих нь зөв. Чөлөөт бөхийн олон улсын тэмцээн уралдааны шагналд мөнгө дагалддаггүй. Урамшуулж буй нь маш цөөн. Гэхдээ л спортын топ төрлийг Монголын чөлөөт бөхийн холбоо харин ч өндөр хэмжээнд авч явж

байна гэж хардаг. Тэд Дэлхийн цом, U23 Ази тивийн аварга шалгаруулах гээд олон тэмцээнийг эх нутагтаа хүлээн авлаа. Мөн баг тамирчдын бэлтгэл хийх орчин нөхцөлд төрийн дэмжлэгтэй мөн маркетинг сайн ажиллаж авч явж байна гэж хардаг.

Таны биед олон жил бэлтгэл сургуулилтаа базааж байгаа холбоо бол Монголын боксын шигшээ багЖил ирэх тусам амжилт нь өссөөр яваа?

-Тэгэлгүй яахав. Ширэн бээлийтнүүдийн амжилт өдрөөс өдөрт өсч байна. Ер нь 2008 оноос өнөөдрийг хүртэл хөгжлийн өөр шинэ шатанд гарсан гэж боддог. Би боксчдоосоо нэг хүүд илүү их хайртай. /Инээв/

Нууц биш бол хэн болохыг нь хэлээч?

-Н.Төгсцогт. Төгсөө маань хөгжил муутай гэр хорооллоос гарсан дэлхийн шилдэг тамирчин. Багийн бэлтгэл сургуулилтыг таслахгүй хийдэг, тамирчид бэлтгэлээ дууссан бол Төгсөө зааландаа үлдчихсэн бэлтгэлээ үргэлжүүлээд л хийж байгаа харагддаг байсан. Хүүгээ харж суух ч сайхан байж. Одоо цаадах чинь мэргэжлийн бокст хүч үзээд амжилттай явна. Түүний 2012 оны Лондонгийн олимпийн наадамд алтан медаль хүртчих байх гэсэн битүүхэн хүлээлттэй л байсан. Риогоос өмнө шигшээ багаас зодог тайлж мэргэжлийн боксын спортыг зориогүй бол тэр олимпийн аварга болчихсон, дэлхийн аварга шалгаруулах тэмцээний нэлээдгүй медальтай байх байсан гэдэгт миний бие эргэлздэггүй.

Таны өргөөнд бэлтгэл сургуулилтаа тогтмол базаадаг нэгэн төрөл бол хүндийн өргөлтийн шигшээ багийнханТэдэнд хэр найдлага тавьж байна?

-Нэрт дасгалжуулагч Т.Самбуу агсан Монголын хүндийн өргөлтийн бат бэх суурийг маш сайн тавьсан хүн. Түүний үргэлжлэл болж шавь Ц.Хосбаяр өнөөдөр шигшээ багийг удирдаж байна. Тэр 8 жил шигшээ багт ажиллахдаа түүний шавь нараас улсын дээд рекордыг 270 удаа шинэчлэн тогтоосон нь бахархам амжилт юм. Хүндийн өргөлтийн шигшээ баг тамирчдад бэлтгэлийн заал танхим, тоног төхөөрөмж хүндрэлтэй л харагддаг юм. Нэг удаадаа бүрэн шинэчлэхэд 500 гаруй сая төгрөг шаардлагатай спортод өнгөрсөн жил 50 сая төгрөгийн засвар шинэчлэл хийгдсэн. Энэ маш их зөрүү л дээ. Шигшээ багийн амжилт эмэгтэйчүүдтэй салшгүй холбоотой. Үүний нэг жишээ бол М.Анхцэцэгийн амжилт юм. Тэр олимпод хүчтэй өрсөлдөгчийн тоонд зүй ёсоор нэрлэгддэг.

Цөөн хоромд чин сэтгэлээсээ ярилцсанд тань баярлалаа?

-Спорт сонирхогч дэлхийн үндэстэн угсаатан бүх хүмүүст маш их баярлалаа. Хамгийн сүүлд нэг л зүйл хэлмээр санагдлаа. Олон жилийн туршид миний ажигласан ганцхан зүйл. Та нар тамирчдыг тэмцээн уралдаанд амжилт гаргаад ирэхэд нь баярлан угтаж авдаг. Харин унахад нь түших зориг тэвчээртэй байгаарай. Тэд чинь урмын амьтад шүү дээ. Хараад л байдаг юм, муу

хүүхдүүдээ. Ямар нэгэн тэмцээнд оролцож ирчихээд ялсан ч, ялагдсан ч цахим ертөнцийн сэтгэгдэл буланг ихэд сонирхоно оо. Ялсан нь урам авна, ялагдсан нь цаашдаа спортод өөрийгөө зориулах сэтгэлийн тэнхээгүй болдог юм шиг санагддаг юм шүү. Бид тэднийхээ өмнөөс бэлтгэл сургуулилт хийж амжилт гаргаж чадахгүйгээс хойш нэгэн сэтгэлтэй байвал Монгол хэмээх зургаан үсэг дэлхийд данслагдаж, төрийн далбаа тэмцээн бүрт мандах болно. НАМАЙГ СПОРТЫН ТӨВ ОРДОН ГЭДЭГ.