Олимпийн аварга Н.Түвшинбаяр Олимпийн хорооны Ерөнхийлөгчөөр сонгогдлоо

Монголын үндэсний олимпийн хорооны  гишүүдийн хурлаар  Олимпийн аварга Н.Түвшинбаярыг Ерөнхийлөгчөөр сонгосон байна. 

Гишүүдийн хуралд 130 хүн оролцож, 123 нь дэмжин, 94.6 хувийн саналаар МҮОХ-ны ерөнхийлөгч боллоо.

МҮОХ-ны Ерөнхийлөгчид Найдангийн Түвшинбаяр ганцаараа нэр дэвшсэн бол дэд ерөнхийлөгчид:

  • Цэвэгмидийн Бат-Энх
  • Чойжгаваагийн Наранбаатар 
  • Жүгдэрийн Отгонцааган
  • Галсанжамцын Пүрэв-Очир нар нэр дэвшжээ.

Эх сурвалж: https://gogo.mn/r/411xn