“The cost of reporting while female” цахим хэлэлцүүлэгт холбооны төлөөлөгчид оролцож байна

Олон Улсын Спортын Сэтгүүлчдийн Холбооноос зохион байгуулж буй “The cost of reporting while female” цахим хэлэлцүүлэгт МССХ-г төлөөлөн холбооны гишүүн, спортын сэтгүүлч Ж.Цэцэгмаа, Н.Содонтуяа нар оролцож байна.

Энэхүү цахим хэлэлцүүлэг нь спортын сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй эмэгтэйтэйчүүдэд тулгарч буй нэгэн асуудал болох ажлын хөлс түүний тэгш байдал – хүртээмжийн талаар хөндөн, алдаа оноo, шийдэл, туршлагыг нээлттэй сонсон харилцан туршлага солилцож байгаагаар давуу талтай болж байгаа юм.

COVID-19 цар тахлаас үүдэн, анх удаа цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй энэхүү хэлэлцүүлэгт дэлхийн 100 гаруй улсын төлөөлөгчид оролцож байна.