ТОЙМ: Үндэсний их баяр наадам-2020

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ой, Үндэсний их баяр наадмын тоймыг хүргэж байна.

Улсын Онцгой Комиссын хуралдаанаас цахимаар үзүүлэх Үндэсний их баяр наадмын хөтөлбөрийг баталсан билээ. Энэ дагуу наадмын нээлт, хаалтын арга хэмжээ, 512 бөхийн барилдаан, сур, шагайн харваа Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь 13-р зуун цогцолборт зохион байгуулагдсан бол хурдан морьдын уралдаан Хүй долоон худагт үзэгчгүй болж өндөрлөлөө.

Баяр наадмын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж хэлсэн үгэндээ “…Эрийн гурван наадам бол монгол угсаатны мянганаас мянганд улбаалсан нүүдэлчин соёлын цөм, түүх шастир, сүсэг бишрэл, ёс заншил, үндэсний сэтгэхүйн цогц, Монгол төрийн оршин тогтнохуйн оюун санааны дархлааны онцгой чухал хэсэг нь билээ.

Монгол наадам нь эх дэлхийгээ хайрлах хүмүүн байгалийн төгс зохирол, шүтэн барилдлага болохын хувьд хүн төрөлхтний иргэншил, соёлын оюун санааны үнэт өв хэмээн нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн болохыг онцлон тэмдэглэхэд нэн таатай байна.

Хурмаст тэнгэр хур бороогоо хайрлаж, газар дэлхий өнгө гэрлээ асааж, монгол хүн бүр уламжлалт соёл, үндэсний үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, шинэ цагийн хөгжил дэвшил, шинжлэх ухаан технологийн эрин үеийн ололттой хөл нийлүүлэн алхах сайхан цаг үе айлчлан ирээд байна. Энэхүү шинэ эриний босгон дээр монгол хүний эрдэм чадал, Монгол орны суу алдар дэлхий даяар дуурсах олон сайхан учир тохиол бүрдлээ” хэмээсэн юм.

Тоймыг бүтнээр нь эх сурвалжаас унших: https://ikon.mn/n/1xod