Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр

Жил бүрийн долдугаар сарын 2-нд “Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр” тохиож, энэ өдрийг спортод хайртай мянга мянган сэтгүүлчид мэргэжил, сонирхол, хүсэл тэмүүллээрээ бахархан тэмдэглэдэг билээ. 

1990 онд үүсгэн байгуулагдсан манай холбоо – МССХ; энэ өдөр холбооны гишүүд, сэтгүүлчдийн дунд уламжлал болсон хөлбөмбөгийн тэмцээнээ зохион байгууллаа. Хэдийгээр, энэ онд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны 30 жилийн ой тохиож байгаа боловч, дэлхий дахинд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан, УОК-ын шийдвэр, журмыг мөрдөн, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан өргөн дэлгэр бус байдлаар тэмдэглэн өнгөрүүллээ.

Бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг ивээн тэтгэгч байгууллагууд, мөн хөлбөмбөгийн тэмцээн зохион байгуулахад жил бүр хамтран ажилладаг Монголын Хөл Бөмбөгийн Холбоонд талархал илэрхийлье.