Зүүн Азийн хөл бөмбөгийн аваргын тэмцээн 2021 онд болно

Хэдхэн хоногийн өмнө Азийн Хөл бөмбөгийн Холбоо энэ оны 5 болон 6-р сард явагдах байсан клубийн болон шигшээ багийн түвшний бүх тоглолтуудыг хойшлуулсан. 

Үүнтэй холбоотойгоор Зүүн Азийн Хөл бөмбөгийн Холбоо энэ онд явагдах хуваарьтай байсан ЗААШТ-ий бүх шатны тоглолтуудыг тодорхойгүй хугацаагаар буюу 2021 он хүртэл хойшлууллаа.

2018 онд Монголын Үндэсний эрэгтэй болон эмэгтэй шигшээ багууд анх удаа тус тэмцээний эхний шатыг давж байсан билээ.

Эх сурвалж: МХБХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *